12 компанийн 31,736 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

12 компанийн 31,736 хувьцаа арилжжээ

2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 31,736 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 55,964,620.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 3 хувьцаат компанийн хувьцаа өсч, 7 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Жуулчин дюти фрий” компани хамгийн өндөр буюу 13.60-иар өссөн бол “Атар өргөө” 4.84%, “Сүү” 0.03%-иар тус тус өслөө.

Энэ өдөр "MSE ALL" индекс 846.36 нэгж болж 0.63%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,436,544,037,363.00 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж