Өнгөрсөн 2016 онд автын ертөнцийг өөрчилж чадсан 10 машиныг танилцуулъя.
Оросуудыг байлдан дагуулсан Lada Vesta
Оросын зах зээлд Lada Vesta 2015 онд гарч ирсэн ч харин өнгөрсөн онд шилдэг гэдгээ баталж, барууны загваруудын өрсөлдөгч гэдгээ үзүүлсэн юм. Өнгөрсөн онд энэ машин оросуудад ихээхэн таалагдаж амжсан бөгөөд 48 мянган Vesta зарагдсан байна. Орост алдартай Hyundai Solaris, Kia Rio маркуудад дөхөж очсон загвар гэж үнэлжээ. ы
Цахилгаан машины хувьсгал-Tesla Model 3
Өнгөрсөн онд нэр нь олон удаа дурдагдаж байсан Tesla Model 3 загвар бол Америкийн ажил хэрэгч хүн Илон Маскийн ээлжит бүтээл. Цахилгаан машинуудын ертөнцөд хувьсгал хийхээр амлалттай уг машин нь хамгийн анхны дөрвөн суудалтай цахилгаан машин бензин хөдөлгүүрт загвартайгаа ихээхэн ойртжээ.
Маскийн бодож байгаагаар үнэ нь 25 мянган ам.доллар байх бөгөөд үүнийг олон түмний энгийн хэрэглээ болгох зорилготой. Уг машиныг АНУ, Европ, Хятад дахь Tesla компанийн гигафабрикуудад үйлдвэрлэх ажээ.
Шинэ цагийн бараа зөөгч-Mercedes-Benz Vision Van
Ганноверын автосалон дээр энэ загварыг танилцуулсан. Худалдаа арилжааны Mercedes-Benz фургон зүгээр нэг концептийн загвар биш ойрын жилүүдэд гарах машин гэсэн сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Бараа зөөх зориулалтын энэ машинд жолооч, ачигчаас гадна хэрэг болох бүхнийг багтаажээ.
Volkswagen Atlas-ыг АНУ, Хятадад угсарна
Бүтэн мацалттай энэ Volkswagen Atlas загвар Touareg маркийн хамгийн том машин болж буй. Volkswagen концерн энэ загварынхаа гол зах зээлээр АНУ-ыг онилжээ. Тэнд, мөн Хятадад энэ машиныг угсрах юм. Оросын зах зээл дээр энэ оноос гарч ирнэ.
Дуу хоолойгоор жолооддог машин
Хамгийн футурист завартай машин бол Rolls-Royce Vision Next 100 байв. Сонирхолтой нь түүний ганц суудлыг машины бүхээгийн ард хааны суудал мэтээр байрлуулжээ. Жолооч гэж байхгүй автомат удирдлагатай загвар юм. Дотор нь виртуль хөтлөгчтэй ярилцаж болох ба голограмм төхөөрөмжүүдийн танилцуулгыг хийж байх юм. Машиныг дуугаар удирдан явах юм.
Toyota Mirai-н яндангаар утаа биш уур савсана
Toyota Mirai ганцаараа устөрөгчийн түлш хэрэглэдэг биш. Ийм машинууд Honda компанид олон байгаа. Харин чиглэл тодорхойлсон энэ загвар арай төгс харагдаж буй. Одоо Mirai $70 мянган ам.долларын үнэтэй. Алсдаа машиныг арай хямдаар 50 мянган ам.доллараар худалдах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Уламжлалт шатахууны машинуудаас үзүүлэлтээр дутахгүй. 500 км зайг нэг цэнэглэлтээр туулна. Харин яндангаар нь хорт утаа биш ус ууршина. Нийтэд зориулсан загвар нь 2018 онд бэлэн болсон байна.
Модон тоноглолт-Bentley Bentayga
Ертөнц кроссовер типийн бүтээгт дурлажээ. Энэ хандлагыг барьсан анхны загвар нь Bentley Bentayga мөнөөс мөн. Нэг ёсондоо Audi Q7 загварыг Bentley-гээр савлажээ гэмээр. Хөдөлгүүрийн хүч нь 608 морины хүчтэй ба бүтээгийг ховорхон төрлийн модоор тоногложээ.
Энэтхэгийг бужигнуулсан Renault Kwid
Авсаархан кроссовер /бага оврын жийп/ Renault Kwid 2016 онд Энэтхэгийн зах зээлийг ёстой л нэг бужигнуулах шиг болсон. Төсвийн зардлын энэ машин 0,8 литрийн эзэлхүүнтэй, 54 морины хүчтэй хөдөлгүүртэй. Энэтхэгчүүдэд ихээхэн таалагдсан эрэлттэй байснаас Renault машины үйлдвэр гурван ээлжээр ажиллаж байв. Энэ загвар хямд бөгөөд авсаархан машинд дуртай Өмнөд Америкийн зах зээлд нийлүүлэгдэж эхэлжээ. Энэтхэг Kwid 260 мянган рупийн үнэтэй байгаа.
Дундад улсын нүүр царай-Geely NL3
Хятадын Geely компани өнгөрсөн онд чанарын хувьд цөмрөлт хийж чадлаа. Volvo компанитай 2010 оноос хойш хамтарч байгаагийн үр дүн нь энэ юм. Дундад улсын энэ загвар барууны машинуудтай өрсөлдөх хэмжээнд хүрчээ. Хятад маркийн шинэ нүүр царай нь NL3 болоод маркийнхаа толгойлогч болж чадлаа. Энэ жилээс уг загварыг Белорусьт угсарч эхлэх гэнэ.
Хагас автомат удирдлагатай Mercedes-Benz E-class
Mercedes-Benz E-class нь Европдоо такси. найдвартай бөгөөд дэгжин. Мөн түүнийг S-class лимузины хувьсгалт технологиор бүтээсэн юм. Хагас автомат удирдлагатай. Замаа бүрэн хянаж явдаг. Явган хүний замыг хүртэл танина.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР