Т.Ганди УИХ-ын даргад зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Т.Ганди УИХ-ын даргад зөвлөж байна

Т.Ганди УИХ-ын дарга М.Энхболдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 2012 оны хоёрдугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албанаасаа чөлөөлөгдөн, Монгол Улсаас Унгар улсад суух Элчин сайдаар томилогдон, Улаанбаатар хотоос мордож байсан юм. Дөрвөн жил орчим хугацаанд Элчин сайдаар ажиллаад чөлөөлөгдсөн.

Удалгүй УИХ-ын 2016 оны сонгуулийн буухиа эхлэхэд намынхаа ар талын фронтод ажилласан байдаг.

УИХ-д хэд, хэдэн удаа сонгогдож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан “төмөр хатагтай”-н чадварыг МАН-ын дарга төрд ашиглах нь зүйтэй гэж үзсэн бололтой, зөвлөхөөрөө томилжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж