УИХ-ын гишүүн асан С.Баярцогтод Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байсан ч АТГ-ын албаны эх сурвалж үнэн гэлээ. Гэхдээ хэзээнээс ямар хэрэгт шалгаж байгааг хэлэх боломжгүй гэсэн юм.
АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд зарим мэдээллийн сайтаар цацагдсан юм. Тодруулбал, түүнийг оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ. Ц.Туяацэцэг гэх эмэгтэй С.Баярцогтын оффшор дансанд нэг сая бус 9,2 сая ам доллар байгаа тухай өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-ний өдөр мэдээлэл хийж, хуулийн байгууллагаар түүнийг шалгуулахыг хүссэн билээ.
Харин АТГ-аас оффшор бүсэд мөнгө байршуулсан гэх хэргээр шалгаж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна.
Д.УУДАМ