Тагнуулын газрын даргын хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Тагнуулын газрын даргын хэргийг шалгаж байна

Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын дарга Г.Болдбаатарыг хятад иргэдийг дарамталж, зодсон хэргээр шалгаж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд холбогдох хэргийг энэ сарын 25-нд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд нэмэлт байцаалт хийлгэхээр шилжүүлжээ. Учир нь прокуророос хятад иргэдийн мэдүүлэг хангалттай нотлох баримт болж чадахгүй байна хэмээн үзсэн аж. Хурандаа Г.Болдбаатарыг Баян-Өлгий аймагт түүхий эд, алт авч байсан хятадуудаас мөнгө нэхэж, дарамтлан зодсон хэрэгт буруутгаад байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж