Чөлөөт, жүдо, бокс, хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүд энэ сарын эхээр болох бол төгсгөл хэсэгт мөн спорт сонирхогчдын анхаарлыг татдаг зарим төрлийн тэмцээн болохыг холбоод зарлалаа.
Тухайлбал, 2016 оны Мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 21-22-нд “Найрамдал” олон улсын хүүхдийн төвд болох аж. Тэмцээнийг Монголын уулчдын үндэсний холбоо зохион байгуулна. Мөн энэ өдрүүдэд залуусын хичээллэх дуртай Жюү жи цү бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болох бөгөөд тэмцээнд оролцогчдын бүртгэл эхэлжээ.
Б.ЭНХ