Шинэ он солигдох мөчид буюу /2016.12.31-ний орой СХД-ийн 19-р хороонд Хятад улсын харъяалалтай, 45 настай Ө гэгч 13 настай дагавар хүүхдээ заазуурдан гэмтээж, 46 настай иргэн Х-г толгойн тус газар нь заазуурдаж, дөрвөн настай хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг гарчээ.
Тэрбээр хэрэг хийх үедээ согтуу байсан гэнэ. Хэргийг СХД-ийн Цагдаагийн I хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.УУДАМ