Учир нь, тэрбээр Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд өөрийн дураар “Бид энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй байна”, “Д.Дондог гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэл байхгүй” гэх мэт хариу өгсөн. Түүний энэ үйлдэлд нь Улсын ерөнхий прокурорын газраас “Байнгын хорооны дарга УИХ-ын өмнөөс хариу өгөх үндэслэлгүй” хэмээн хууль зөрчиж буйг нь сануулсан ч Д.Одбаяр гишүүн өөрийнхөө сайн дурын идэвхи зүтгэлээсээ татгалзсангүй.
Хэлдэг тайлбараа хэлж, ярьсаар л … Янз нь түүнд чуулганы завсарлагыг далимдуулан өөрийгөө УИХ-ын дарга мэт бодож, спикерийн зангараг гаргах нь сайхан санагдаад байгаа ч байж болох юм. Энэ итгэл зүтгэлийг нь үнэлээд түүнд сайн дурын “спикер” гэдэг алба олгоход буруудах зүйл үгүй л болов уу.
"Улс төрийн тойм" сонин