АН-ын бүлэгт хуулиа танилцуулаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэгт хуулиа танилцуулаагүй гэв

Өнөөдөр үдээс хойш буюу 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх  юм.

Гэвч “Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй танилцаагүй, УИХ-ын Тамгын газраас төслийн танилцуулгыг бидэнд ирүүлээгүй” гэж Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ хэлсэн юм. Өмнө нь Хөгжлийн банкны шалгалтын талаар хэлэлцэхэд танилцуулгын материал бүлэг дээр ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй гээд тус бүлэг завсарлага авч байсан билээ. Тэгвэл энэ удаад ч хуулийн төслийн танилцуулга ирээгүй гэдэг шалтгаанаар хойшилж мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Уг нь хуулийн төслийг нэгдүгээр сарын дунд үед батлах төлөвлөгөөтэй байгаагаа хууль санаачлагч УИХ-ын Н.Энхболд хэлсэн билээ.         

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж