“Амьдарлоги” өнөөдөр нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

“Амьдарлоги” өнөөдөр нээлтээ хийнэ

Жүжигчин, продюсер Г.Ундармаагийн дэлгэцийн дөрөв дэх бүрэн хэмжээний уран сайхны кино "Амьдарлоги" романтик, инээдмийн уран сайхны киноны нээлт өнөөдөр /2017.01.02/ Шангри Ла “IMAX”-д 18 цагаас болох гэж байна.

“Амьдралоги” уран сайхны киноны найруулагчаар С.Батмөнх, зохиолчоор Д.Гэрэлт-Од нар ажиллажээ. Харин киноны гол дүрүүдэд жүжигчин Г.Ундармаа, Ж.Мөнхсайхан, О.Энхтуул, Д.Энхбаяр, Н.Онон, Б.Янжиндулам нар тогложээ.

Тэрбээр "Итгэлийн танхим" төрийн бус байгууллагынхаа хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлаж, зургаа дахь эмнэлгээ тохижуулан хүлээлгэн өгсөн юм.

Жүжигчин Г.Ундармаа 2016 оны оны онцлох, шилдгүүдийг шалгаруулах "Алтан сарнай" наадмаас Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүнээр шалгарч," Алтан сарнай "-н эзэн болсон билээ. Тэрбээр нийт 508 мкв талбай бүхий уг эмнэлгийг засахад 140 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд Г.Ундармаа 44 сая төгрөгийг хувиасаа гаргаж, иргэдээс 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна. 

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж