Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд болж байна. Өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түхэлттэй өргөлтөөр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчилэн тогтоолоо. Энэ жил 18 настай тэрбээр 90 кг-ыг өргөж, өөрийн эзэмшиж байсан рекордоо шинэчилсэн байна. Тэрбээр огцомоор 65, түлхэлтээр 90 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 155 кг-ыг өргөснөөр улсын аварга цолыг анх удаа хүртэж байна. Энэ жингийн мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид нийлбэрээр 105, 67 кг-ыг өргөжээ.
Б:Тунгалаг өнгөрсөн онд Ш.Энхсайханы нэрэмжит тэмцээнд түлхэлтээр 85 кг-ыг өргөж байсан амжилтаа 5 кг-аар ахиуллаа. Тэрбээр дасгалжуулагч Д.Чинзоригийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг бөгөөд Төрөлжсөн сургалттай Биеийн тамирын дунд сургуулийн 12-р ангийн сурагч юм. Мөн "Аврагч" спортын тамирчин.
Спортын төв ордонд нэгдүгээр сарын 3-4ний өдрүүдэд болж байгаа 2017 оны хүндийн өргөлтийн УАШТ-д 16 багийн 150 гаруй тамирчид оролцож байна.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:
I.04 /Лхагва/
- Эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг
- Эрэгтэй 85 кг, 94 кг, -105 кг, +105 кг-ын жинд аваргууд тодорсноор УАШТ өндөрлөх юм.
Ч.БОЛОР