Хакүхо М.Даваажаргалынх бүл нэмжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргалынх бүл нэмжээ

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал шинэ оны өмнөхөн охинтой болжээ. Энэ тухай их аварга блогтоо бичиж, 3400 грам охинтой болсон баяртай мэдээгээ хуваалцсан байна. Хакүхо М.Даваажаргал, түүний эхнэр Саяако Вада нар ийнхүү гурван охин, нэг хүүтэй болжээ. Хосууд 2007, 2011 онд төрсөн хоёр охинтой, мөн 2008 онд хүүтэй болсон билээ.

Японы мэргэжлийн сүмо бөхийн макүүчи зиндаанд 37 удаа түрүүлж, энэ спортын түүхэн дэх хамгийн агуу амжилтын эзэн болсон тэрбээр арванхоёрдугаар сарын дундуур Амами-Ошима аралд болсон тойргийн барилдаанд түрүүлсэн юм. Одоо тэрбээр ирэх ням гаригт /2017.01.08/ эхлэх хацү башёгийн бэлтгэлээ базааж буй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж