Казахстанд орон сууцны барилга нуржээ

Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Казахстанд орон сууцны барилга нуржээ

Казахстаны төвийн Караганда мужийн Шахан хотод орон сууцны барилга нурсны улмаас есөн хүн амиа алджээ. Мөн хоёр хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Казахстаны Дотоод хэргийн сайдын шуурхай албаны мэдээгээр осол ням гаригийн орой болжээ. Ослын газарт 16 техник хэрэгсэл, 70 хүний бүрэлдэхүүнтэй аврах албаныхан шуурхай ажиллаж байгаа аж. Барилгын нурангиас дөрвөн хүн гаргасны хоёр нь хүүхэд байсан гэнэ.

Барилга нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж