Хуучирсан мэдээ: 2017.01.02-нд нийтлэгдсэн

Япон сарыг судална

Японы Үндэсний сансар судлалын агентлаг HAKUTO гэдэг хувийн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан саран дээр явагч аппарат бүтээж буй гэнэ. Ингэснээр 2017 онд энэхүү аппаратаа саран дээр буулгахаар төлөвлөж байгаа аж.

Энэ аппарат нь Саран дээр ашигт малтмал байгаа эсэх, түүнийг олборлох боломжийн талаарх анхдагч мэдээллүүдийг цуглуулах юм байна.

Сүүлийн жилүүдэд АНУ болон Европын Холбооны орнууд сансрын биетүүд дээрх ашигт малтмалыг олборлохыг ихээр сонирхох болсон ба АНУ энэ талаар хууль эрхзүйн тусгай актууд гараад байгаа аж. Тиймээс Япон улс ч саран дээрх судалгааг эрчимжүүлэх сонирхолтой байгаа бололтой.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж