Арьс өнгөөр ялгаварлах тухай дууг Трампт зориулна

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Арьс өнгөөр ялгаварлах тухай дууг Трампт зориулна

Дональд Трамп

АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөж, албан үүргээ хүлээн авах юм. Тангараг өргөх ёслол дээр тэрбээр Их Британийн дуучин Ребекка Фергусоныг ая барихыг урьсан байна. Гэвч Ребекка Фергусон тангараг өргөх ёслол дээр зөвхөн “Хачин жимс” /Strange Fruit/ дууг дуулах болзол тавьжээ. Анх 1939 онд Билли Холидейн дуулснаар олонд хүрсэн “Хачин жимс” дуу нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн тухай  Америкийн үндэсний хамгийн алдартай дуу юм.

Ребекка Фергусон

Дональд Трампын тангараг өргөх ёслолд ая өргөх урилгаас Элтон Жон, Жин Симмонс, Гарт Брукс нар татгалзсан байна. Харин Ребекка Фергусон нь 2010 оны Их Британийн “X Factor” тэмцээнд оролцогч юм. Эх сурвалж: Guardian

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж