О.Гүндэгмаа дэлхийн шилдгүүдийн эгнээнд

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа дэлхийн шилдгүүдийн эгнээнд

Олон улсын буудлагын холбооноос 2011 оны Дэлхийн цомын финалын тэмцээний тов, оролцогчдыг зарлажээ. Тэдгээрийн дунд Бээжингийн олимпийн мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа спорт гар бууны дасгалд өрсөлдөхөөр багтаад байгаа юм. Тэрбээр Форт-Беннингийн Дэлхийн цомд мөнгөн медаль хүртэж, Чанвоны Дэлхийн цомд финалдсан тул ийм эрх хүртсэн аж.

Урт буу, гар бууны тамирчид есдүгээр сарын 18-24-нд Польшийн Вроцлавт тулалдах бол таван буудлагынхан аравдугаар сарын эхээр Эмиратын Аль-Айнд цуглахаар болжээ. Дэлхийн цомуудад тухайн дасгалдаа өндөр амжилт үзүүлсэн найман буудагч, дээр нь 2010 оны дэлхийн аварга, Дэлхийн цомын финалын аваргууд тэнд өрсөлдөнө.


Дэлхийн цомын финалд өрсөлдөх мэргэн буудагчид:

Спорт гар буу, эмэгтэй:

1. Кира Климова /ОХУ/ – 2010 оны дэлхийн аварга
2. Нино Салуквазе /Гүрж/ – 2010 оны дэлхийн цомын финалын аварга
3. Чень Ин /БНХАУ/ – Форт-Беннингт түрүүлсэн
4. Олена Костевич /Украйн/ – Сиднейд түрүүлсэн
5. Юань Жин /БНХАУ/ – Мюнхенд түрүүлсэн
6. Антоанета Бонева /Болгар/ – Чанвонд хүрэл медаль хүртсэн
7. О.Гүндэгмаа /Монгол/ – Форт-Беннингт үзүүрлэсэн
8. Мария Гроздева /Болгар/ – Мюнхенд үзүүрлэсэн
9. Ленка Маршукова /Чех/ – Мюнхенд хүрэл медаль хүртсэн
10. Рахи Сарнобат /Энэтхэг/ – Форт-Беннингт хүрэл медаль хүртсэн

Харин эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Зорана Арунович /Хорват/, Кира Климова /ОХУ/, Сүнь Чи /БНХАУ/, Олена Костевич /Украйн/, Стефани Тиро /Франц/, Нино Салуквазе /Гүрж/, Анну Раж Сингх /Энэтхэг/, Селин Гобервиль /Финлянд/, Лалита Яухлевская /Австрали/ нар онч мэргэнээ сорих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж