Туйванчдын өрсөлдөөн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

Туйванчдын өрсөлдөөн эхэллээ

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. 2017 оны УАШТ-д 16 багийн 150 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа тодруулах бөгөөд ОУХМ 30, спортын мастер 60, дэд мастер цолтой 30 тамирчин байгаа аж. Тэмцээний дундаж нас 19,6 байгаа нь залуу тамирчид түлхүү орж, өрсөлдөөн гарахыг зохион байгуулагчид хэлж байв.

Уг УАШТ-ий ерөнхий ивээн тэтгэгчээр Ц.Хас-Эрдэнэ захиралтай "Монгол жонш" компани ажиллаж байгаа аж. Тус тэмцээнийг 12 шүүгч шүүж байгаагаас Олон улсын нэгдүгээр зэрэгтэй гурав, хоёрдугаар зэрэгтэй долоон шүүгч ажиллаж байна.

ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ:

I.03

  • Эмэгтэй 48 кг, 53 кг, 58 кг, 63 кг
  • Эрэгтэй 56 кг, 62 кг, 69 кг, 77 кг

I.04

  • Эмэгтэй 69 кг, 75 кг, +75 кг
  • Эрэгтэй 85 кг, 94 кг, -105 кг, +105 кг-ын жинд аваргууд тодорно.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж