“Моngolia`s Next Top Model” шоунд 24 оролцогч тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

“Моngolia`s Next Top Model” шоунд 24 оролцогч тэнцжээ

Дэлхийн загварын ертөнцийн хамгийн алдартай шоу болох “America`s Next top model” шоуг албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулах гэж байна.

Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэй уг шоуны монгол хувилбар “Моngolia`s Next Top Model” тэмцээний бүртгэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нээс “Боловсрол” телевизийн байранд албан ёсоор эхэлжээ.

Дэлхийн 40 гаруй оронд хийгдэж үзэгчдийн хамгийн ихээр үздэг контент болсон энэхүү шоунд оролцохоор 16-25 насны 200 гаруй охид, бүсгүйчүүд анкет бөглөсөн байна. Ийнхүү “Моngolia`s Next Top Model” шоуны анкетын шатанд 24 охид, бүсгүйчүүд тэнцсэн бөгөөд шоуны нэгдүгээр шатнаасаа л хасагдах журмаар өрсөлдөх гэнэ.

“Mongolia’s next top model” шоуны супер ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

  • Дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч болно.

  • Монгол улсаа дэлхийд сурталчлах нүүр царай болно.

  • Загварын ертөнцөд хөл тавьж, гадаад болон дотоодын дизайнеруудтай хамтран ажиллах боломжтой болно.

  • Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ

  • “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр царай болох эрх

  • Дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх

  • 20 сая төгрөгийн мөнгөн шагнал зэрэг санаанд оромгүй гайхалтай боломжууд таныг хүлээж байна.

Саяхан “Mongolia's next top model тэмцээний ерөнхий продюсер болон шүүгчдийн бүрэлдэхүүнийг олонд зарлаад байгаа билээ. Уг шоуны үндсэн гурван шүүгчээр монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, On'n Off продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогджээ. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт загварын салбарын нэр хүндтэй хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох гэнэ.

Тэгвэл тэднийг "Mongolia's next top model" шоуны шүүгчээр яагаад сонгох болов?

Дэлхийд нэртэй "Бюро 24/7"-гийн Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл

-“Mongolia's next top model” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр өсвөр наснаасаа фото модель хийж загварын салбарт хөл тавьсан бөгөөд олон телевизийн сурталчилгаанд тоглосон туршлагатай нэгэн. Харин өнөөдөр "Бюро 24/7" сэтгүүлээр дамжуулж, Монголын загварын салбарт ажиллаж буй дизайнерууд, загвар өмсөгчдийг дэмжих, олон улсад таниулах төслүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна.

Кино ертөнцийн эксперт Н.Оргил

-Загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нь “Netflix”-ийн “Марко Поло” киноны монгол талыг хариуцсан продюсер, “Asia's got talent” тэмцээнд монгол уран бүтээлчдийг хариуцсан продюсероор ажилласан туршлагатай. Тэрбээр “Дэлхийн мисс-2016” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т шалгарч үлдсэн загвар өмсөгч А.Баярцэцэгийг анх “Netflix”-ийн “Марко Поло” кинонд санал болгож байжээ.

Супер модель Нора Дагва буюу Д.Оюунномин

-Нора Дагва буюу Д.Оюунномин “Chanel”, “Hermès”, “Emillio Pucci”, “Max Mara” зэрэг брэндүүдийн загварын шоунд алхаж, өвөрмөц дүр төрхөөрөө олны анхаарлыг маш их татаж чадсан юм. Мөн загварын тайзнаас гадна Нора маш сайн хувирч, дахин давтагдашгүй дүр төрх гаргадаг. Тэрбээр “Dazed & Confuzed” сэтгүүлийн нүүрэнд гарч, Их Британийн “Harold”, Италийн “Anathor”, Хонг Конгийн “Elle”, Cингапурын “Womans weekly” сэтгүүлүүдийн зураг авалтанд оролцож байсан юм.

On'n Off продакшны продюсер Т.Нансалмаа

-Шүүгч Т.Нансалмаа нь “On'n Off” продакшн Монголын шоу бизнес, дэлгэцийн урлагт 23 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Продюсер Т.Нансалмаа сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд 25-р телевизид "1:1" ярилцлагын нэвтрүүлэг хийж, UBS телевизийн алтан фондод орж, дөрвөн удаа дахин гарсан "Өсөх нас" ток шоуг бүтээж, МҮОНТВ-ийн хит бүтээл болох "Цэнхэр дэлгэц" 1, 2, 3-ын дүр сонголтыг хариуцаж, зохиолыг бичсэн. Түүнийг тодорхойлдог бас нэг онцгой чадвар нь хэний ч анхаарлыг татам дуу хоолой юм.Мөн тэрбээр шинэ дүр төрх илрүүлж, реклам сурталчилгаанд тохирох дүрийг гайхалтай сонгож чаддаг онцгой мэдрэмжэй нэгэн. Учир нь түүний сонгосон загвар өмсөгчид, жүжигчид бүгд алдартай болж, супер амжилтын эзэд болцгоосон байдаг ажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж