“Өргөө”-д дахин шинэ кино ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Өргөө”-д дахин шинэ кино ирлээ

Холливудад шуугиан тариад буй “Captain America: The First Avenger” кино удахгүй “Өргөө” кино театрт гарч эхлэх гэнэ. Энэ сарын 28-наас эхлэн “Өргөө” кино театрын хамт олон кино сонирхогч үзэгчдэдээ зориулан албан ёсны зөвшөөрлийн дагуу гаргах аж. “Captain America: The First Avenger” кино кино нь нээлтээ хийсэн цагаас эхлэн “Box Office”-ын жагсаалтын ашиг орлогоороо тэргүүлж байгаа юм. Адал явдалт, тулаанд энэхүү киноны найруулагчаар Joe Johnston ажилласан бол гол дүрд Chris Evans , Hugo Weaving, Samuel L. Jackson нар тогложээ.  Кинонд дэлхийн хоёрдугаар дайнд нацистуудын эсрэг тэмцэх АНУ-ын армид бие бялдрын хувьд тэнцэхгvй гэгдсэн Steve Rogers сайн дураараа Project: Rebirth хэмээх цэргийн нууц ажиллагаанд элссэнээр бие бялдрын хувьд “Captain America” хочит супер цэрэг болж хувирч буй тухай өгүүлэн. Агуу тэмцэгч, жинхэнэ баатар болон хувирсан Steve Rogers-ийн тухай єгvvлэх энэ киноны зураг авалт Английн Лондон, Манчестер, Ливерпvvл хотуудад, Америкийн Лос Анжелес хот тус тус хийжээ. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж