“Жонон” хамтлаг шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Жонон” хамтлаг шагнал хүртжээ

Үндэсний хөгжмийг орчин үеийн хөгжмийн шинэ төрөл хэлбэртэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийнхан энэ сарын 19-22-нд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Нүүдэлчдийн хөг аялгуу” наадамд амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртжээ. Тус наадамд нийт 13 орны уран бүтээлчид өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт Якутын хөгжимчид шалгарсан байна. Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Жонон” хамтлагийн тухайд “Монгол Nomads” хэмээх аялгуугаараа оролцжээ.

Сонирхуулахад, “Жонон” хамтлагийнхан “The Beatles” хамтлагийн хит дууг ардын хөгжмөөрөө тоглож, цомог гаргахаар ажиллаж байгаа юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж