АГААРЫН ЧАНАР: Бүх дүүрэг “Маш их бохирдолтой” байна

Хуучирсан мэдээ: 2017.01.03-нд нийтлэгдсэн

АГААРЫН ЧАНАР: Бүх дүүрэг “Маш их бохирдолтой” байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр 12:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх дүүрэгт агаар их хэмжээний бохирдолтой байгаа нь дараах зургаас харагдаж байна.


Дээрх зурган дээрх тоон үзүүлэлтийг та доор үзүүлсэн “Агаарын чанарын индекс”-тэй харьцуулан харж болно. “Агаарын чанарын индекс”-ийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны есдүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар баталсан байдаг бөгөөд Монгол Улсад мөрдөж буй уг үзүүлэлтээр бол өвлийн улиралд ихэвчлэн “Их бохирдолтой”, “Маш их бохирдолтой” гэсэн хэмжээ Улаанбаатар хотод ажиглагдаж байна. Агаарын чанарын индекс 500-гаас дээш бол "Маш их бохирдолтой" буюу АЮУЛТАЙ. Гэтэл өнөөдөр Баянхошуунд 2364 байна.

Шинэ жилийн баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 26-наас 2017 оны нэгдүгээр сарын 1-ний хугацаанд нийслэлийн агаарын бохирдол ямар хэмжээнд байсныг дараах хүснэгтээр харуулъя. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлоход дараах үзүүлэлтийг харуулжээ.


УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

/ХАМРАХ ХУГАЦАА: 2016.12.26-ААС 2017.01.01/

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын гэр хорооллын орчимд агаар “Их”, “Маш их” бохирдолтой түвшинд, бусад хэсэгт агаар “Дунд” болон “Бага” зэргийн бохидолтой түвшинд байлаа. Агаар дахь гол бохирдуулах бодис нь PM10 буюу том ширхэгт тоосонцор, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор, SO2 /Хүхэрлэг хий/, NO2 /Азотын давхар исэл/ байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж