-УАШТ-ий эхний өдөр ОУХМ Б.Тунгалаг, Б.Нямзул, Б.Золбоо нарын залуу тамирчид улсын рекордыг шинэчлэн тогтоолоо –
Спортын топ төрлүүдийн нэг болох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2017.01.03/ Спортын төв ордонд эхэллээ. 2017 оны УАШТ-ий салхийг хагалж байгаа тус тэмцээнд 16 багийн 150 гаруй тамирчид оролцож байна. Уг тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа тодруулах бөгөөд ОУХМ 30, спортын мастер 60, дэд мастер цолтой 30 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний дундаж нас 19,6 байгаа нь залуу тамирчдын амжилт эрс сайжирсныг энэ удаагийн тэмцээн харуулж байна. Тэр дундаа 17-20 насны охидууд өчигдөр олон рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг дахин шинэчилэн тогтоолоо. Мөн 58 кг-ын жинд ОУХМ Б.Нямзул залуучууд болон насанд хүрэгчдийн рекордыг нийлбэр дүнгээр 160 кг болгон шинэчилэн тогтоосон бол 58 кг-д Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар ахиуллаа. Эдгээр тамирчид бүгд 17-19 насны залуу тамирчид билээ.
Тус тэмцээнийг 12 шүүгч шүүж байгаагаас Олон улсын нэгдүгээр зэрэгтэй гурав, хоёрдугаар зэрэгтэй долоон шүүгч ажиллаж байна.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮНГ ТАНИЛЦУУЛЬЯ: /2017.01.03/
Эрэгтэй:
56 кг: 11 тамирчин
- Г.Өнөболд 14-р анги, Алдар – 184 кг Түлхэлт 82 кг + Огцом 102 кг
- Г.Ууганбаатар Алдар II – 175 кг 83+92
- Г.Өсөхбаяр Сүлд – 152 кг 72+80
62 кг: 12
- Э.Мөнхдөл ОУХМ, Хүч – 247 кг 110+137
- Г.Жамъяндорж Спортын дэд мастер, Хүч – 203 кг 93+110
- Б.Батболд Аврагч – 194 кг 89+105
69 кг 12
- Ч.Март Спортын мастер, “Алдар” – 246 кг 108+138
- Баярням Спортын мастер, “Аврагч” – 245 кг 110+135
- Э.Оюунбат Спортын дэд мастер, “Хилчин” – 221 кг 101+120
77 кг: /9/
- Б.Оргилсайхан Спортын мастер, Алдар – 270 кг 120+150
- Б.Мягмардорж Спортын дэд мастер, Хүч – 241 кг 110+131
- М.Гантулга спортын мастер, Хүч – 240 кг 105+135
Эмэгтэй:
48 кг:
- Б.Тунгалаг ОУХМ, ТСБТСДС, “Аврагч” – 155 кг 65+90
- Саранжавхаа Спортын дэд мастер, “Аврагч” 105 кг 46+59
- -Эх Аврагч – 67 31+36
Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кгыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөн энэ жинд ДарханУул аймгийн оролцогч, 17 настай Саранжавхаа спортын дэд мастерын болзол хангалаа.
53 кг:
- Б.Нямзул ОУХМ, “Аврагч” – 160 кг 73+87
- Г.Баасанжаргал ОУХМ, Өвөрхангай – 155 кг 75+80
- Г.Зима Спортын мастер – 135 кг 60+75
58 кг:
- О.Баярцэцэг ОУХМ, ТСБТСДС – 171 кг 76+95
- Э.Эрдэнэтуяа ОУХМ, Алдар – 160 кг 67+93
- Б.Мягмарцэрэн спортын мастер, “Алдар” – 147 кг 67+80
Энэ жинд Б.Золбоо түлхэлттэй өргөлтөөр залуучуудын рекордыг 15 кг-аар шинэчлэн тогтоолоо.
63 кг:
- Г.Анужин ОУХМ, ТСБТСДС – 189 кг 89+100
- Э.Энхтамир ОУХМ, Алдар – 180 кг 85+95
- Э.Бурмаа Спортын мастер, Алдар – 151 71+80 тус тус эхний байруудад орлоо.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 85, 94, 105, +105, эмэгтэй 69, 75, +75 кгын жингийн аваргууд тодорч, УАШТ өндөрлөнө.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2017.01.04/ эрэгтэй 85, 94, 105, +105, эмэгтэй 69, 75, +75 кгын жингийн аваргууд тодорч, УАШТ өндөрлөнө.
Ч.БОЛОР