Холбоотойгоо холбоо барина уу, Ж.Сүхбаатар гишүүн ээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Холбоотойгоо холбоо барина уу, Ж.Сүхбаатар гишүүн ээ

Ойрноос
Монголын бодибилдингийн хол­бооны нарийн бичгийн дарга Г.Очир гэж нөхөр
Азийн АШТ-д хамаг анхаарлаа хандуулж, тамирчдаа бэлтгээд тун чиг завгүй
байгаа гэнэ. Харин бэлтгэл хангаж байгаа 22 тамирчны 13 нь л тэмцээнд
оролцохоор болж, бусад нь тэмцээнд явах бас “завгүй” болсон юм байх.  

Сураг
сонсохнээ саяхан болж өнгөрсөн “Монголын шилдэг мистер” шалгаруулах
боди­бил­дингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “но” орж, шүүлтээ
буруу явуулснаас дөрвөн шүүгчийн эрхийг хасчээ. Харин холбооны
удирдлагууд тэмцээнийг дахин явуу­­лахгүй гэ­сэн тул тамирчид түрүүлсэн
нь түрүүлс­нээрээ, хохирсон нь хохирсноороо үлдэв.

Өмнө  нь бас
мань эр өнгөрсөн жилийн улсын аваргад түрүүлсэн тамирчинаа авто­машинаар
байлчихаад, энэ жил түүнийгээ “Эхнэрийн маань машин байгаа юм аа,
Эргүүлж аваад мөнгийг нь өгье“ гээд буцаагаад авчихсан, түрүүлсэн
тамирчин нь эцэстээ мөнгө ч үгүй, машин ч үгүй хоцорсон тухай саяхнаас
сонин хэвлэлээр нэг уйлаан майлаан болсон доо. “Яагаад тэгсэн юм бэ” гэж
сурвалжлагч асуухаар “Эхнэрийн машин юм чинь яах юм. Төр засаг,
компаниудаас дэмжлэг байхгүй. Аргаа барахдаа авгайнхаа машиныг хүртэл
бай шагналд өгөөд явж байна” гээд хошуугаа унжуулдаг юм байна лээ.

Наадмын
дараа болсон “Монголын шилдэг мистер” тэмцээний мөнгөн шагнал бас л
эзэддээ очоогүй, “Манайхан допинг их хэрэглэдэг учраас шинжилгээний дүн
гарсны дараа шагналыг нь өгнө өө” гэж байгаа юм. Шинжилгээний дүн гарлаа
ч мөнгө нь байхгүй л дээ, харах ца­рай­­­наасаа. Тэгээд ч цаадуул нь
“шинжилгээ өгөх­гүй” гээд тараад явцгаасан гэнэ лээ, харин ашгүй.

Энгийн
үед амьтны анхааралд төдийлөн өртдөггүй Монголын бодибилдингийн хол­боо
ийм нэг инээх ч хэцүү, байх ч хэцүү сонихон мэдээллээр ирэх
тэмцээнийхээ хэвлэл сурталчилгааны ажлыг хийж байна даа, чөтгөр ав гэж.
Азийн аваргыг зохион байгуулаад, бэлтгээд байгаа л гэнэ. Зардал мөнгө нь
байхгүй байхад юугаа ч бэлт­гэ­дэг юм бүү мэд.

Уг нь энэ
холбоонд Г.Очироос дээшээ удирдлага байдаг юм гэнэ лээ. УИХ-ын эрхэм
гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар холбооны
ерөнхийлөгч. Угаасаа УИХ-ын гишүүн болгонд ёс юм шиг нэг тийм “сэтэр”
байдаг юм. Барилдаж чаддаггүй нь Бөхийн холбоог ерөнхийлнө, хөдөлгөөн
ерөөсөө хийдэггүй хүн Хөнгөн атлетикийн холбоог амлаж авна. Юунд
хэрэгтэй байдаг юм бүү мэд. Ж.Сүхбаатар гишүүн ч гэсэндээ, мэдэхгүй
юмныхаа дайсан гэдэг л болж байхгүй юу. Мэддэг, дурладаг юм бол
холбоотойгоо нэг холбоо бариарай л гэж ерөөхөөс, өөр юу хэлэх вэ.
Мөнгөтэй хөрөнгөтэйд нь өгчихсөн бол ядахдаа жудогийнхон, чөлөөтийнхөн
шиг гэдгэр явахгүй юу, энэ хэдэн тамирчид нь.

“Цэрмаагийн
турсан, Мядагийн таргалсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг аав ээжийнхээ
араас нь ч гарсан, өврөөс ч гарсан юм шиг эрс ялгардаг зарим нэг спортын
холбоод байна аа, байна.

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж