“Аль-Кайдагийн” орон нутгийн лидерийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

“Аль-Кайдагийн” орон нутгийн лидерийг устгажээ

Йеменд орон нутгийн эрх баригчид тус орон дахь “Аль-Каида” үүрийн лидер гэж нэрлэдэг Айяд аль-Шабани (Ayad al-Shabwani) гэдэг дайчинг устгалаа хэмээн Agence France-Presse мэдээлж байна.

Абьян мужийн нийслэл Зинжибар хотын ойролцоох зэвсэгт мөргөлдөөний үеэр Аль-Шабани алагдсан гэж армийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс өмнө улсын агентлаг Saba мэдээлэхдээ Абьян мужид террористуудын хэд хэдэн баазыг устгалаа гэсэн байв. Байлдаанаар хэдэн арван дайчдыг устгасны дотор Йемены “Аль-Каида” үүрийн лидерүүд Аид аль-Шабани (Aidh al-Shabwani), Авад Мохаммед Салех аль-Шабани (Awadh Mohammed Saleh al-Shabwani) нарыг устгасан гэж мэдээлжээ. Тэдний нэр бараг адилхан бичигддэг учраас нэг хүний тухай яриа  явагдаж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж