Йеменд орон нутгийн эрх баригчид тус орон дахь “Аль-Каида” үүрийн лидер гэж нэрлэдэг Айяд аль-Шабани (Ayad al-Shabwani) гэдэг дайчинг устгалаа хэмээн Agence France-Presse мэдээлж байна.
Абьян мужийн нийслэл Зинжибар хотын ойролцоох зэвсэгт мөргөлдөөний үеэр Аль-Шабани алагдсан гэж армийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс өмнө улсын агентлаг Saba мэдээлэхдээ Абьян мужид террористуудын хэд хэдэн баазыг устгалаа гэсэн байв. Байлдаанаар хэдэн арван дайчдыг устгасны дотор Йемены “Аль-Каида” үүрийн лидерүүд Аид аль-Шабани (Aidh al-Shabwani), Авад Мохаммед Салех аль-Шабани (Awadh Mohammed Saleh al-Shabwani) нарыг устгасан гэж мэдээлжээ. Тэдний нэр бараг адилхан бичигддэг учраас нэг хүний тухай яриа явагдаж байна уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Ш.МЯГМАР