Энэтхэгийн Ерөнхийлөгч өнөөдөр ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн Ерөнхийлөгч өнөөдөр ирнэ

Өнөөдөр Монгол Улсад Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч айлчлан ирэх гэж байна. Энэтхэгийн Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил нь нөхөр Девисингх Рамсингх Шекхават, бараа бологчдын хамт өнөөдөр 14.10 цагт Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буух юм. Түүнийг Гадаад харилцааны яамны ажилтнууд угтаж авна.

Хатагтай Пратибха Девисингх Патил өнөөдөр Монголын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзахгүй. Орой 19.30 цаг хүртэл “Кемпиский Хаан палас”-т замын алжаалаа тайлаад Монголд ажиллаж сурч байгаа Энэтхэгийн иргэд, Энэтхэгийн монгол найз нөхдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөөд байна.

Энэтхэгийн Ерөнхийлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтах ёслол маргааш өглөө Сүхбаатарын талбайд болно.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж