УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос мэдээлэл сонсож буй аж. Энэ долоо хоногийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгах асуудал хэлэлцэгдэхтэй холбогдож, бүлэг энэ асуудлаар салбарын сайдыг байлцуулан мэдээлэл авч, асуулт асууж байгаа юм.
Дээрх асуудлыг хэлэлцэхийн өмнө бүлгээр Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хараахан эхлээгүй, “Б” танхимд гишүүд нь цуглаж байна.
Г.ДАРЬ