Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2720 төгрөгтэй тэнцсэн ам.долларын ханш 220 төгрөгөөр огцом буурснаас хойш тогтвортой байгаа билээ. Ам.долларын ханшийн савалгаанаас арилжааны банкууд ашиг хийсэн гэх шүүмжлэл ч тухайн үед гарч байсан. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” захад нэг ам.доллар 2498 төгрөгтэй тэнцэж байгаа бол Төв банкны албан ёсны ханш нь 2491 төгрөг байна.
Ам.долларын ханш цаашид тогтвортой байх болов уу гэсэн эерэг хүлээлт байгаа юм. Учир нь, ирэх хоёрдугаар сард ОУВС-гаас 1.5-2 тэрбум ам.долларын зээл авна гэдгээ оны өмнө Сангийн сайд мэдэгдэж байсан юм.
Б.БАТ