“Электрон жаал” цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнтэй болов

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

“Электрон жаал” цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнтэй болов

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөлт ажлуудыг зохион байгуулна” гэж тусгасан байдаг. Энэ зорилтын хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр физикийн хичээл, электроник, техникийн дугуйланд зориулсан “Электрон жаал” багц хэрэглэгдэхүүнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад хүлээлгэн өглөө. 

Нэг бүрийн үнэ нь 140.000 төгрөг бүхий 20 ширхэг “Электрон жаал” цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнийг Хэрлэн сумын 1, 5, 8, 12, Шинэ хөгжил, Хан-Уул цогцолбор сургууль, Цагаан-Овоо, Халхгол, Баяндун сумын ерөнхий боловсролын сургууль, Flower зэрэг 10 сургуульд хуваариллаа. “Электрон жаал” нь 12-оос дээш насны хүүхдэд зориулагдсан нийт 2008 дасгал ажлын заавартай бөгөөд Англи, Монгол хэл дээр гарын авлагатай ажээ. Сурагчид энэхүү цахилгаан хэлхээнүүдийг өөрсдөө угсран туршсанаар физикийн хичээл дээр олж авсан мэдлэгээ бататгах, бүтээлч сэтгэхүйгээ хөгжүүлэх, зохион бүтээх, шинийг нээх эрмэлзэлтэй болно гэж мэргэжилтнүүд харж байна.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж