11 компанийн 46,276 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

11 компанийн 46,276 хувьцаа арилжжээ

2017 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр “I”, “II ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн 46,276 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 19,206,375.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 4 хувьцаат компанийн хувьцаа өсч, 6 хувцаат компанийн хувьцаа буурсан  бол 1 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Говь” компани хамгийн өндөр буюу 3.12-иар өссөн бол “Таван толгой” 2.73%, “АПУ” 1.10%-иар тус тус өслөө.

Энэ өдөр "MSE ALL" индекс 846.65 нэгж болж 0.03%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,440,070,983,740.00 төгрөг боллоо.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж