УИХ-ын дарга Японыг зорино

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Японыг зорино

УИХ-ын дарга М.Энхболд хоёрдугаар сард Япон улсад ажлын айчлал хийх юм байна. Энэ үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэх талаар санал солилцох аж. Тэрчлэн Японоос авах санхүүгийн дэмжлэгийн талаар ярилцана гэсэн мэдээлэл байна. Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд Японоос хоёр тэрбум ам.долларын тусламж үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. УИХ-ын дарга М.Энхболдын хувьд өнгөрсөн арванхоёр дугаар сард ОХУ, Арабын Нэгдсэн Эмират улс, Саудын Арабын Вант улсад албан ёсны айлчлал хийж, хөрөнгө оруулалтын асуудлаар хэд хэдэн хэлэлцээ хийсэн билээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж