Тим Бэрроу ЕХ-нд Их Британийг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Тим Бэрроу ЕХ-нд Их Британийг төлөөлнө

Европын холбоон дахь Их Британийн суурин төлөөлөгчөөр туршлагатай дипломатч Сэр Тим Бэрроу томилогдсон байна. 2013 оноос уг албан тушаалд ажилласан дипломатч Сэр Иван Рожерс нэгдүгээр сарын 3-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон юм.

Өмнө нь Москвад Элчин сайдаар ажиллаж байсан түүнийг “хашир туршлагатай, амаргүй хүнд хэлэлцээр хийхдээ гаршсан” хэмээн тодорхойлж, БРЕКСИТ-ийн асуудлаар Европын холбоотой яриа хэлэлцээ хийхэд голлох үүрэгтэй оролцоно гэж Британийн Засгийн газар үзэж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж