Нийслэлд ус зайлуулах зургаан шугам шинээр барьж байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Нийслэлд ус зайлуулах зургаан шугам шинээр барьж байгаа гэв

Нийслэлд авто замын шинэчлэл хийгдэж байгаагаас гадна замын гадаргуугийн ус зайлуулах шугам сүлжээний ажил давхар хийгдэж байгаа. Шинээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын авто зам, тус дүүргийн I, XVII хороо, “Драгон” төв орчим, Залуучуудын өргөн чөлөө, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, Худалдааны гудамжинд ус зайлуулах шугам шинээр барьж байна. Харин Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх авто зам худгуудын өргөтгөл, Бага тойруугийн 2.6 км авто замын худгуудын өргөтгөл, нийслэлийн  авто замын ус зайлуулах шугам худгууд, Энхтайваны өргөн чөлөө, Олимпийн болон Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж дөрвөн замын уулзвар болгох замын худаг шилжүүлэх, засварлаж байгаа юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж