“Авьяаслаг Азичууд-2015” шоуны дэд байр “Хөсөгтөн” Бразилд тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг Азичууд-2015” шоуны дэд байр “Хөсөгтөн” Бразилд тоглоно

“Авьяаслаг Азичууд-2015” шоунд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг нэгдүгээр сарын 19-нд Бразилд тоглох гэж байна.

Ийн тус хамтлагийнхан 2017 оны эхний аялан тоглолтоо Бразил орноос эхлэх нь ээ. Тэд үргэлжлүүлэн Пакистан, Канад, Америк, Япон гэх мэт орны ард түмэнд айлчлан, монгол түмний өв соёлыг сурталчлан таниулах ажээ.

Хөсөгтөн хамтлаг 2016 онд Ази, Европын дээд түвшний АСЕМ-ын 11 дүгээр уулзалтын зочдод тоглолтоо толилуулсан бөгөөд гадаададын Саудын Араб, Дани, Швед, Швейцар, Япон, Франц зэрэг орноор аялан тоглолт хийсэн байна.

“Хөсөгтөн” хамтлагийнхны хувьд этник баллад чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд “Авьяаслаг Азичууд” шоунд хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулж, дэлхийн дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан билээ.

Энэхүү тэмцээнд нийтдээ 1000 гаруй бүтээл оролцсоноос 120 шилдэг бүтээл шалгарч, 24 тунаж, тэндээс есөн уран бүтээл, есөн уран бүтээлээс шилдэг гурав, шилдэг гураваас шилдэг хоёрт шалгарсан аж.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж