Монгол улсын уур уурхай, эрдэс баялгийн салбарын харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж ирсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хууль нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахтай холбоотой харилцаа, төлбөр хураамжийг төлөх зэрэг асуудлыг түлхүү зохицуулж байна хэмээн үзэж Уул уурхайн тухай хуулийн төслийг салбарын яам боловсруулж эхэлжээ.
Шинээр боловсруулж буй хуулийн төсөл нь ашигт малтмалын нөөц тогтоохоос эхлээд уурхайг нээх, хаах хүртэл бүхий л асуудал, техник технологи, уурхайчдын аюулгүй байдал зэрэг уул уурхайн салбарын үйл ажиллагааны үндсэн зохицуулалтыг тусгах аж.
Т.НОМИН