С.Жавхлан УИХ-ын гишүүн болсон ч уран бүтээлээ орхихыг хүсэхгүй байгаа. Дуулахын хажуугаар дууны үг бичиж, ая зохиох ажлаа тэр идэвхитэй үргэлжлүүлсээр. Өөрчлөгдсөн зүйл нь түүний бүтээлүүд илүү ахуйн шинжтэй болж, утаа, агаарын бохирдол зэрэг эмзэг сэдвийг хөндөх болжээ.
…Уушиг сагсайгаад байна
Утаанд хахаад байна
Ямар цагийн гай нь энэ вэ?
Яана даа, хэдэн хүүхдүүд минь
Ээ халаг
Энэ юу болоод байна вэ…. “Ээ халаг” гэх энэ дууны үгийг эрхэм гишүүн бичжээ.
Томоохон уран бүтээлчдийг нэгтгэн дуулуулсан “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" гэх уриалга маягийн дууны үгийг ч бас С.Жавхлан гишүүн бичжээ. Их хурлын эрхэм гишүүний хэлж ярих, хийх ёстой зүйлсээ дуу болгоод, нийгэмд хүргэх нь магадгүй түүнд хялбар байдаг ч байж болох. Ямар сайндаа л сошиал хэрэглэгчид түүнд замын түгжрэлийн тухай “Арай л дэндүү байна аа” гэдэг дуу захиалж байхав. Их хурлын дуу хоолой гэж итгэснийх тэр байх даа.
“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" дууны клип
“Ээ халаг” дууны клип
Б.ЭНХ