Төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчиллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчилжээ. Тухайлбал, нэгдүгээр сарын 02-ны өдөр  МУИС, ШУТИС-ийн  Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна. МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл, орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллах юм байна. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болжээ.

Харин нэгдүгээр сарын 03-ны өдөр АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгуулжээ. АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогджээ. ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдсон байна. СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар боллоо. МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нарыг тус тус томилжээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж