Ээжүүд утааны эсрэг дахиад жагсана

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Ээжүүд утааны эсрэг дахиад жагсана

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, үүнээс болоод хүүхэд багачуудын өвчлөл нэмэгдээд байгаа юм. Тиймээс "Утааны эсрэг ээжүүд” холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр олон нийтийн жагсала зохион байгуулсан билээ. Жагсаалд оролцсон эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан юм. Шаардлага тэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн ч хариу өгөөгүй тул энэ сарын 28-ны бямба гаригт  дахин жагсаал зохион байгуулахаар болжээ. Тэд энэ удаагийн жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэх гэнэ. Мөн  утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж