Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.27-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын талаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 15 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна..

2011 оны 07-р сарын 28-наас 08-р сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд төвийн нутгаар, 29, 30-нд зүүн зүгийн нутгаар бороо, 31-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эцсээр  нутгийн баруун өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 29-нөөс ихэнх нутгаар хална.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж