Б.Ангирмаагийн “68 он”-ыг Daisy шинэчлэн дуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Б.Ангирмаагийн “68 он”-ыг Daisy шинэчлэн дуулжээ

Өнөөг хүртэл би

Өр зүрхэнд уяатай явсан чамайг

Үнэн голоосоо хайрладаг

Өөрийн эрхгүй чамайг байн байн бодож үгүйлэх юм” хэмээн бидний сэтгэлд хоногшсон уран бүтээлийн нэг болох продюсер, дуучин Б.Ангирмаагийн дуулсан “68 он” дууг шинэчлэн дуулжээ.

Уран сайхны “Зөрлөг” киноны “Дурлал юу хүснэ вэ?” дуугаараа олны танил болсон дуучин Daisy шинэчилсэн хөгжмийн найруулгатайгаар ахин амилуулж дуулсан байна.

Уг дууны үг, аяыг хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаа зохион дуулсан бөгөөд дуучин Daisy-гийн “Би” нэртэй шинэхэн цомог багтаж байгаа аж. Продюсер Б.Ангирмаа хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Байр түрээсэлж, найз нөхдийнхөө дэмжлэгээр “68 он” дуугааараа нэрлэсэн цомгоо бичүүлж байлаа. Энэ цомогт орсон дуунууд миний аав, ээж, амьдралын маань баяр гуниг, хайр гээд бүхий л зүйл шингэсэн” хэмээн дурсан ярьсан байдаг.

“68 он” дууг 2006 онд продюсер Б.Ангирмаагийн үүсгэн байгуулсан “Киви” хамтлагийнхан шинэчлэсэн хувилбараар дуулж байжээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж