Увс аймагт “Амьдрах орчин-Эрүүл мэнд” сарын аян зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Увс аймагт “Амьдрах орчин-Эрүүл мэнд” сарын аян зарлалаа

Өвөлдөө -50 хэм хүрч хүйтэрдэг Увс аймагт гэр хорооллын айл өрхүүдийн гол хэрэглээ нь нүүрс байдаг. Тэгвэл тус аймагт иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүйн улмаас угаартах тохиолдол ихээр гарах болсон байна. Тэр дундаа угаартаж амь насаа алдсан тохиолдол ч гарсан. Өнгөрөгч 2016 онд Увс аймагт угаарын хийн хордлогын нийт 34 тохиолдол бүртгэгдсэний дотор гүн хордлогонд орж 8 хүн амь насаа харамсалтайгаар алдсан бол 2017 он гарсаар хэдхэн хоногийн дотор тус аймагт угаарын хийнд хордсон 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Иргэд, олон нийтэд угаартахаас сэргийлэх, зуух яндангийнхаа аюулгүй байдлыг хангахыг удаа дараа холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа хэдий ч угаарын хийнд хордсон гэх, бүр амь насаа алдах явдал гарсаар байгаа учир энэ байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн сургалт, суртачилгаа, олон талт арга хэмжээг зохион байгуулахаар Увс аймгийн ЭМГ-аас зөвлөмж гарган олон нийтийг уриалан ажиллаж байна.

Энэ хүрээнд “Амьдрах орчин-Эрүүл мэнд” сарын аяныг аймгийнхаа хэмжээнд нэгдсэн байдлаар өрнүүлж эхэлжээ. Иргэдэд угаарын хийнд хордохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт сурталчилгааны ажлуудыг төрийн байгууллагуудтай хамтран хийж эхэлсэн байна. Тухайлбал ОБГ-тай хамтран айл өрхүүдээр явж зуух яндангийнхаа аюулгүй байлдлыг хэрхэн хангах, сойлт хэрэглэх заавар зөвлөгөөг өгч байна. Иймд багийн засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, сумдын засаг дарга нар, ЭМТ-үүд иргэддээ зориулсан зөвлөгөө сургалтыг үе шаттай зохион байгуулах, хамгийн гол нь иргэд өөрсдөө угаартах эрсдэл дагуулж бодзошгүй зуух яндангийнхаа аюулгүй байдлыг хангах, бөглөрөөг нь гаргах, нүүрс хэтрүүлэн хийхгүй байх зэрэг өөрсдөөс шалтгаалах зүйлд анхаарал хандуулан угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.UVS.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж