Камбожийн нийслэлд дэлхийн хамгийн өндөрт тооцогдох ихэр цамхагийг босгох гэрээнд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Бээжин хотноо гарын үсэг зуржээ. Энэ тухай Хятадын Синьхуа агентлаг дамжууллаа.
Хятад, Камбожийн компаниуд хамтран 133 давхар буюу 560 метрийн хоёр цамхагийн цогцолборыг босгох юм. Цамхагууд тус орны нийслэлд Меконг мөрний эрэгт босох бөгөөд нийт зардал нь 2,7 тэрбум доллар байх ажээ.
Ихэр цамхагт зочид буудал, худалдаа, цэнгээний төв, оффис, үзэсгэлэнгийн цогцолборууд, театр, ресторан зэргийг байрлуулах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР