Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

“Дурангийн” спорт

2016 оны спортын шилдэг агшинууд гэрэл зурагчдын дуранд

Рио-де-Жанейро хотноо Олимпийн тоглолт нээлтээ хийлээ.

Риогийн олимпийн нээлтийг маш гоё салют төгсгөлөө. Наймдугаар сарын 5-нд "Маракана» цэнгэлдэхэд явагдсан шоу үнэхээр гоё болж өнгөрлөө.

Крис Фрум (Их Британи) «Тур де Франс» уралдааны ялагчийн замаар.

Sky багийн бүрэлдэхүүнд багтсан Британийн дугуйчин Крис Фрум, дэлхийн хамгийн нэр хүндтэй "Тур де Франс» гэх олон хоногийн уралдааны ялагч болсон билээ. Гэрэл зурагт: тэмцээний лидерийн шар майкатай тэр Салланш ба Межев хотын хооронд хийгдсэн уралдааны шатанд уулын өгсүүр замыг туулж яваа нь.

Америкийн усанд сэлэгч Жордан Виллимовский Риогийн олимпийн тоглолт дээр.

Жордан Виллимовский задгай усанд сэлэлтээр хичээллэдэг. Гэрэл зурагт: 22 настай тамирчин олимпийн марафон сэлэлтийн тэмцээны замд явж байгаагаар буужээ. Виллимовский 10 км-ын зайн сэлэлтэд тавдугаар байр эзэлсэн юм.

«Манчестер Юнайтед» багийн ерөнхий дасгалжуулагч Луи ван Гал шүүгчийн өмнө унав.

"Манчестер Юнайтед» багийн ерөнхий дасгалжуулагч Луи ван Гал сэтгэлийн хөдлөлөө барьж чадалгүй хажуугийн шүүгчийн өмнө зүлгэн дээр унаад өгөв. Ийм маягаар 63 настай голланд мэргэжилтэн "Арсенал» багийн тоглогч худал маягласан гэдгийг харуулахаар оролджээ. Тэр нь шүүгчид нөлөөлсөнгүй, дасгалжуулаг чөөрөө тогтлолтын дараах хэвлэлийн хурал дээр унасныхаа төлөө уучлалт гуйсан юм.

Энжи Сабрина Гонсалес (Венесуэла) Рио-де-Жанейрогийн тоглолт дээр

Венесуэлийн дугуйчин Энжи Сабрина Гонсалес олимпийн тоглолтын тэмцээний тав дахь тойргоо хийж байгаа нь.

«Формула-1» уралдааны нисгэгч Нико Хюлькенберг.

Force India багийн герман нисгэгч Нико Хюлькенберг Сингапурын Гран-при уралдаан дээр осолд оров.

Артур Ахматхузин (баруунаас) Майлс Майнхардтаас оноо авч байгаа нь.

Олимпийн тоглолт дээр Оросын туялзуур жадын тамирчин Артур Ахматхузин америк тамирчин Майлс Майнхардтай шигшээ тоглолт хийн ялаад олимпийн аварга болов.

Жо Харт (зүүнээс ) Пепегийн цохилтыг хааж байгаа нь.

Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт. "Манчестер Сити» багийн хаалгач Жо Харт португали залуу Пепегийн ("Реал») хүчтэй цохилтыг гэдсээрээ хаав. Түүний энэ баатарлаг сейв багийг нь ялагдлаас авраагүй юм. Шигшээд Испанийн клуб шалгарчээ.

Кобе Брайант.

Америкийн домогт сагсчин Кобе Брайант, 2016 онд спортын карьераа дуусгав. Лос- Анжелес хотноо Kids' Choice Sports Аwards шагнал гардуулах ёслол дээр Кобе зургаа татуулж байгаа нь.

Фан Ми (зүүнээс) Мария Курхо нар.

Немуи Фан Ми, Мария Курхо Европын аварга шалгаруулах тэмцээн дээр сургуулилаж байгаа нь.

Рио-гийн зуны тоглолт. Австрали, Бразилийн усан пологийн багуудын урьдчилсан тоглолт дээр австралийн Жемма Бидсворт хаалга руу цохилт хийж байгаа нь.

Рио-гийн зуны тоглолт.

Рио-гийн зуны олимпийн синхрон сэлэлтийн төрлийн бүх алтан медалуудыг Оросын шигшээ багийнхан авцгаалаа. Оросын багийн тоглолтын хэсэг зурагт буужээ.

Майкл Дель Зотто

НХЛ-ийн "Филадельфи Флайерс» багийн хоккейчин Майкл Дель Зотто, "Монреаль Канадиенс» багтай тоглож байхдаа шилэн хана мөргөн хаглажээ. Дель Зоттогийн баг тоглолтын улиралд 10 дараалан ялж байлаа.

Митч Ларкин.

Австралийн Митч Ларкин Сидней хотноо болсон тэмцээнд оролцож байгаа нь.

Мисаэль Родригес (баруун) Бектимир Меликузиев (цэнхэр өмсгөлтэй)

Мексикийн боксчин Мисаэль Родригес узбек Бектимир Меликузиевтэй Олимпийн 75 кг-ын жингийн ангиллын хагас шигшээ тоглолтыг хийн ялагдлаа.

Евро-2016 хөлбөмбөгийн шигшээ тоглолтод гэмтэл авсан Криштиану Роналдуг талбайгаас авч яваа нь.

Португалийн багийн ахлагч шийдвэрлэх тоглолтод гэмтэл аван тоглолтыг орхисон ч португалчууд 1:0 харьцаатайгаар францчуудыг хожин аварга болов.

Зинедин Зидан.

Ялалтын агшин. "Реал»-ын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зиданыг аваргуудын лигийн шигшээ тоглолтын дараа тамирчид өргөн дээш шидлэн баярлаж байгаа нь. Зиданы баг Мадридын "Атлетико» багийг торгуулийн цохилтоор хожсон юм.

Даниэлле Принс

Австралийн уран сайхны гимнастикч бүсгүй Даниэлле Принс олимпийн тоглолт дээр. Өнөөдөр энэ төрөлд Оросын Маргарита Мамун, Яна Кудрявцева нартай өрсөлдөх тамирчин байхгүй.

Ари Скуласон

Исландын шигшээгийн хөлбөмбөгчин Ари Скуласон хүүгийн хамт Английн шигшээг хожсоноо тэмдэглэж байгаа нь Исландчууд Евро-2016 тэмцээний жинхэнэ сенсаацийг гаргасан юм.

Лорин ван Риссен (зүүнээс) Виржин Кеф

Зуны олимп. Дугуйн трек дээр. Голланд эмэгтэй Лорин ван Риссен (зүүнээс) франц эмэгтэй Виржин Кеф нар байрлалын төлөө өрсөлдөж байгаа нь.

Барбара Стрыцова

Чехийн теннисчин Барбара Стрыцова Белорусийн Виткория Азаренкатай Australian Open-2016 тэмцээнд өрсөлдөн 6:2, 6:4 харьцаатайгаар хожигдлоо. 

Усейн Болт (зүүнээс)

Ямайкийн спринтер Усейн Болт Олимпийн хагас шигшээд түрүүлэв. Ялснаа мэдсэн тэр өрсөлдөгч канад Андре де Грассыг эргэн харж амжив. Мөн гэрэл зурагчинд өөрийгаа харуулж чадлаа.

Венийн марафон

Венийн марафон гүйлтэд оролцогчид Австрийн нийслэлийн Райхсбрюк гүүрээр Дунай мөрнийг дамжин гаталжээ. Марафонд 42 мянган хүн оролцжээ.

Томас Дэйли

Британийн тамирчин Томас Дэйли 10-метрийн цамхгаас үсэрсний дараа усанд шумбан орж байгаа нь. Тэрбээр Бразилийн олимпоос хүрэл медальтай харьсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж