Малчдын өвөлжилтийн байдалтай 11 чиглэлд танилцана

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Малчдын өвөлжилтийн байдалтай 11 чиглэлд танилцана

Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр малчдын өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Засаг даргын орлогч С.Батжаргал ахалж, бүрэлдэхүүнд нь ХХААГ, хоёр сумын МЭҮТ, БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар зэрэг хэд хэдэн байгууллагын төлөөлөл 40 гаруй хүн багтжээ. 

Тэд энэ сарын 5-аас эхэлж Баян-Өндөр, Жаргалант сумын 11 чиглэлд өвөлжилтийн байдалтай танилцаж, нөхцөл байдлын үнэлгээ хийж цаашид авах арга хэмжээний талаарх саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ удаагийн явалтаар нийтдээ 900 гаруй айлаар орох төлөвлөгөө гарчээ.

Мөн малчдын нөөцөлсөн өвс, тэжээлийн зарцуулалт, хэрэгцээний талаарх мэдээллийг нэгтгэнэ. Түүнээс гадна малын тарга, хүч, хорогдол, бэлчээрт гарах боломжгүй болсон малын тоог гаргах гэнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүн, малын эмч нар багтсан учир хот айлын хүн, малд үзлэг оношилогоо хийж шаардлагатай зөвлөмж өгөх хэрэгтэйг ажлын хэсгийн ахлагч хэллээ. Хэрэв малчдын нөөц, шавхагдсан тохиолдолд өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд үнээр нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн. 

Ийнхүү ажлын хэсэг малчдын өвөлжилтийн байдалтай танилцсанаар манай аймагт зудын байдал үүссэн эсэхэд бодит дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг зөв тодорхойлох ач холбогдолтой гэж аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут үзэж байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж