Туркийн онцгой дэглэмийг гурван сараар сунгалаа

Хуучирсан мэдээ: 2017.01.05-нд нийтлэгдсэн

Туркийн онцгой дэглэмийг гурван сараар сунгалаа

Туркийн парламент нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн онцгой дэглэмийг гурван сараар сунгахыг дэмжсэн байна. Энэ тухай CNN Turk мэдээлэв.

Онцгой дэглэмийг төрийн эргэлтийн оролдлогын дараа тогтоосон бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард түүнийг гурван сараар сунгажээ.

Үйл явдлыг эргэн сануулахад, Туркт төрийн эргэлтийн бүтэлгүй оролдлого өнгөрсөн оны долдугаар 16-нд гарсан бөгөөд зэвсэгт мөргөлдөөний явцад 190 иргэн, 100 орчим босогч амь үрэгдсэн билээ. Бослого Анкара, Стамбул хотноо болсон.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган самууны ард АНУ-ын Пенсильвани мужид амьдарч байгаа сөрөг хүчний шашины номлогч Фетхуллах Гюлен байгаа гэж мэдэгдэн прокуророос түүнд хоёр удаа бүх насаар нь хорих ял өгөхийг шаардсан бий.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж