Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.04-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

Засгийн газар шинэ оны анхны ээлжит хуралдаанаа өнөөдөр /2017.01.04/ 15.00 цагт эхэлсэн, одоо ч үргэлжилж байна.

Тус хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэж байгаа юм. Үүнд, Улсын үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оруулсан бол Барилга хот байгуулалтын сайд Ц.Мөнхбаяр Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай асуудлыг оруулж хэлэлцүүлж байгаа юм.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Улсын үйлдвэрийн газар байгуулах тухай

Д.ОЮУНХОРОЛ

2.     

Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоол)

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

3.     

Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай

С.БЯМБАЦОГТ

4.     

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах тухай

Г.МӨНХБАЯР

5.     

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж