Дорнодын бөхчүүд нутагтаа зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Дорнодын бөхчүүд нутагтаа зодоглоно

Дорнод нутаг бөхийн гал маань “Дорнод нутаг клуб”-ын ивээл дор Монгол шилтгээнд бэлтгэлд гараад нилээдгүй хугацаа өнгөрсөн. Тэд удахгүй болох аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадамд зодоглохоор нутаг буцна. Бөхчүүдээ нутаг буцахаас өмнө очиж бичил сурвалжлага бэлтгэлээ. Биднийг очих үеэр бөхчүүд маань бэлтгэлдээ гарсан байлаа.

Сурвалжлын үеэр бөхчүүд маань “Дугар аварга” хэмээх дууг “Дорнод нутаг клуб”-ын хамт олондоо зориулж баярлаж талархсанаа илэрхийлэн дуулж сонирхууллаа. Энэхүү дууг тэд бэлтгэлийн үеэр оройн тоон дээрээ дуулдаг гэнэ.

Манай аймгийн Сэргэлэн сумын харьяат Омбой зааны отгон хүү Дугар нь нэг жилийн даншиг наадмаар ахтайгаа хамт барилдах гэж очоод ахынх нь бие чилэрхэж барилдаж чадахгүй болсны улмаас Богдод айлтган байж өөрийнхөө өмнөөс нэг, ахынхаа өмнөөс нэг давхар барилдан 18 даван түрүүлж ахдаа Дархан аварга цол авч өгч байсан босоо аварга юм.

“Дугар аварга” хэмээх дуу нь арваад жилийн өмнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын малчин Жадамба гэдэг хүн үгийг бичиж, УГЗ хөгжмийн зохиолч Боролдой гуай ая хийснээр бүтсэн түүхтэй.

Дорнод талын бөхчүүддээ аймгийнхаа 80 жилийн ойн баяр наадамдаа уран мэхээ уралдуулан, хүч бяр ихтэй одтой сайхан барилдаарай хэмээн хүсэн ерөөе.
 

Г.АНУ-ҮЖИН

www.dornodnutag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж