Могод сумын ойд а.х Ж.Баясгалан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Могод сумын ойд а.х Ж.Баясгалан түрүүллээ

Энэ жил Булган аймгийн анхны сумууд болох Хишиг-Өндөр, Могод, Гурванбулаг, Тэшиг зэрэг сумдын 80 жилийн ой тохиож байна. Энэ өдрүүдэд эдгээр сумуудын түүхт 80 жилийн ойд зориулсан наадмууд боллоо.

Могод сумын 80 жилийн ойд зориулсан баяр наадам 22-23-ны өдрүүдэд болж, наадамд аймаг цэргийн цолтой болон залуу 64 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат аймгийн харцага Ж.Баясгалан түрүүлж, Өгийнуур сумын харъяат аймгийн начин А.Өгийдалай үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт тус сумын харъяат сумын заан Ө.Сүхбат, Чимэддорж нар үлдэв.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж