Осолд орсон хоёр хүний биеийн байдал хүндхэн байна

Хуучирсан мэдээ: 2011.07.26-нд нийтлэгдсэн

Осолд орсон хоёр хүний биеийн байдал хүндхэн байна

Орон
нутгийн удирдлага, өрхийн эмнэлгийн нийгмийн ажилтнуудад эрүүл мэндийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэд, хамт олныг хэрхэн идэвхжүүлж,
тэднийг яаж дайчлан аливаа үйл ажиллагаанд татан оролцуулах арга зам, ур
чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх”
сургалт энэ  сарын 20-22-нд зохион байгуулагдлаа. Олон нийтийг дайчлах,
тэднийг идэвхжүүлэн зохион байгуулах нь бага өртөг зардлаар өндөр үр
дүнд хүрэх хамгийн чухал үйл ажиллагаа болдог. Энэ удаагийн сургалтанд
“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслөөс алслагдсан 10 хороодын
Засаг дарга, өрхийн эмнэлгийн багийн ахлагч, хөгжлийн нийгмийн
ажилтнуудын төлөөлөл болох 25 хүн  хамрагдаж олон нийтийг дайчлах
чадавхаа бэхжүүлэх мэдлэг олж авч, бүлгийн ажлаар дадлага туршлага олж
авсан гэв. Хүн ам, ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл
мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хороодын
удирдлагууд, хөгжлийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч болон өрхийн
эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа нэн чухал байх ёстой
зохион байгуулагчид хэлж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж