Бага ангийн сурагчид маргаашаас амарна

Хуучирсан мэдээ: 2016.12.28-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчид маргаашаас амарна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргааш эхэлнэ. Эргээд I-V ангийн сурагчид гурван долоо хоног амарч нэгдүгээр сарын 18-нд хичээлдээ орно. Харин хөдөө орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилдөг байсан бол 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргаж, сурагчдын амралт дахин дахин өөрчлөгдөхгүй болж буй.

Ингээд сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг танилцуулъя.

Нийслэлийн сурагчид

Бага

I-II анги

3 долоо хоног:
XII/29-I/18

III-V анги

Дунд

VI-IX анги

2 долоо хоног:
I/05-I/18

Ахлан

X-XII анги

Аймаг, сум, тосгон, багийн сурагчид

Бага

I-II анги

2 долоо хоног:
XII/29-I/11

III-V анги

Дунд

VI-IX анги

1 долоо хоног:
I/05-I/11

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж